МэндчилгээУдирдлагын багХувь нийлүүлэгчТУЗЗохион байгуулалтСанхүүгийн тайланЖилийн тайлан
Банкны лавлах
Хувь нийлүүлэгч


“Компанийн зохистой засаглалын зарчмыг удирдлага болгон, бизнесийн ёс зүйг чанд сахиж, шударга байдал, оюуны бүтээмж, орчин үеийн дэвшилтэд техник технологи дээр суурилсан бүтээгдэхүүн, үйлдвэрлэл үйлчилгээг нэвтрүүлж, нөөц боломжийг үр дүнтэй ашиглах явдлыг хангах замаар Монгол Улсынхаа эдийн засгийн тулхтай хөгжил, нийгмийн баялгийг бүтээх үйлсэд бодитой хувь нэмэр оруулах” эрхэм зорилгын дор үйл ажиллагаагаа явуулж буй Бишрэлт групп нь тус банкны гол хувь нийлүүлэгч юм.

Анх байгуулагдсан 1994 оноос өдгөө хүртэл хугацаанд бөөний болон жижиглэнгийн худалдаа үйлчилгээ, банк санхүү, хөрөнгийн зах зээл, эм эмнэлэгийн тоног төхөөрөмжийн худалдаа, хүнсний үйлдвэрлэл, ноос ноолууран бүтээгдэхүүн, агро, авто зам, барилгын үйлдвэрлэл, угсралт, аялал жуулчлал, зочид буудал, гоо сайхан, дэлхийн брэндийн борлуулалт, түгээлт зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулдаг нэр хүндтэй Үндэсний томоохон групп болон өргөжин хөгжиж байна. Сүүлийн жилүүдэд Үндэсний хэмжээнд найдвартай татвар төлөгчөөр тогтмол шалгарч байгаа Бишрэлт холдинг нь нийгмийн  хариуцлагаа гүнээ ухамсарлан, 2000 орчим хүнийг ажлын байраар хангаж эх орон, хүн ардынхаа сайн сайхны төлөөх үйлсэд хувь нэмрээ оруулахыг чухалчлан үздэг. Өнөөдрийн байдлаар Бишрэлт группийн салбар, охин компаниуд нь Монгол Улсын 21 аймаг томоохон сум, төв сууринд тогтмол үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ Итали, Польш, БНХАУ-д төлөөлөгчийн газраа ажиллуулж байна.

Бишрэлт Групп нь дунд хугацааныхаа нийгмийн хариуцлагын бодлогыг тодорхойлж, дэлхий дахинаа төдийгүй Монгол улсад тулгараад буй байгаль орчин, эх дэлхийгээ хайрлан хамгаалах, нийгмийн өмнө тулгараад байгаа ядуурал, ажилгүйдэл, экологийн асуудлуудыг зохистой байдлаар шийдвэрлэх арга зам, чиглэлийг удирдлага болгон баримталж байна.

Дэлхийн мэдээлэлжсэн эринтэй хөл нийлүүлэн бизнесийн удирдлагын менежментийг үйлдвэрлэл, үйлчилгээндээ нэвтрүүлж, хэрэглэгчээ дээдэлсэн соёлтой, шуурхай үйлчилгээг хүргэх, мэдлэгт суурилсан, мэдээллийн нээлттэй орчинг эрхэмлэн байгууллагынхаа дэд бүтэц, мэдээллийн технологийн хөгжилд өндөр түвшинд анхаарлаа хандуулан, дэлхийн хэмжээний брэнд техник, технологи, програм хангамжуудыг өөрийн үйл ажиллагаандаа бүтээлчээр нэвтрүүлэн ашиглаж байна.

Бишрэлт Групп нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын Даян дэлхийн гэрээнд 2004 онд нэгдэн орсноор, үйл ажиллагаандаа өөрийн тодорхойлсон үзэл баримтлалаа хариуцлагатай баримтлан, нийтэд түгээн мэдээлж ажиллах болсон.

Бишрэлт Групп нь үйл ажиллагаа, улсын төсөвт төлсөн татварын үзүүлэлтээрээ тэргүүлэн ажилласны үр дүнд Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас 2004, 2005, 2006, 2007, 2010, 2011 оны Монгол улсын Шилдэг аж ахуйн нэгж, 2008 онд Монгол улсын Шилдгийн шилдэг аж ахуйн нэгж, ТОР-100 аж ахуйн нэгжид 10 жил дараалан шалгарсан нь Монгол Улсын Үндэсний тэргүүлэх компанийн байр сууриа тодотгон хадгалж буйн нэг илрэл юм.