МэдээСурталчилгааХаншийн мэдээТооцоологч машинVip өрөөний үйлчилгээАсуулт хариултСанал хүсэлт
Банкны лавлах
Асуулт хариулт


Хүний хөгжлийн мөнгөн тэтгэмж барьцаалж зээл олгох уу?
      Халамжийн төрлийн орлого нь баталгаажсан орлого биш тул энэхүү төрөөс олгож буй хүний хөгжлийн мөнгөн тэтгэмжийг барьцаалж ямар нэгэн зээл олгох боломжгүй юм.
Зах зээл дээрээс хуучин байр худалдаж авахад орон сууцны зээл олгох уу?
      Өрхийн орлого зээл хүү төлөхөд хүрэлцээтэй, урьдчилгаа төлбөрийг төлсөн, тухайн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан, зээл хүсэгчийн нэр дээр шилжүүлэх боломжтой бол тухайн зээлийг олгох боломжтой.
Амины орон сууц барихад зориулж зээл олгох уу? Хэдэн хувийг нь өөрөөсөө санхүүжүүлсэн байх шаардлагатай бэ?
      Одоогоор ийм нөхцөлтэй зээлийн бүтээгдэхүүн байхгүй бөгөөд цаашид судалж үзэх болно.
Хадгаламжаа барьцаалж зээл авч болох уу? Юу юу шаардах бэ?
      Харилцагч та манай банк дээр байршуулсан хугацаатай хадгаламжаа барьцаалж хадгаламжийн үнийн дүнгийн 80% хүртэлх хэмжээтэй зээлийг авах боломжтой. Зээл авахад хадгаламж эзэмшигчийн иргэний үнэмлэх, хадгаламжийн дэвтэр, 1% цээж зураг, зээл хүссэн өргөдөл, хэрэв хамтран эзэмшигчтэй бол зөвшөөрөл шаардлагатай.
Авто машин, гэр барьцаалж зээл олгодог уу?
      Хөдлөх хөрөнгө барьцаалан зээл олгох боломжгүй. Үл хөдлөх хөрөнгө барьцаална.
Танай банкнаар цалингаа авдаггүй ч гэсэн цалингийн зээл авч болох уу?
      Тухайн байгууллага манай банктай цалингийн зээл олгох талаар хамтран ажиллах гэрээ байгуулаагүй, тус банкны Visa картаар цалингаа авдаггүй тохиолдолд боломжгүй.
Төслийн зээлд хамрагдах гэсэн юм.Ямар ямар төслийн зээлүүд яаж олгож байгаа вэ?
      Манай банк Адра Монгол ОУ-н байгууллагатай хамтран төслийн зээл, Органик Монгол төсөл, Тогтвортой амьжиргаа төслийн зээлүүдийг тодорхой тооны салбаруудаар олгож байгаа.Та Адрагийн төслийн зээлд хамрагдахыг хүсвэл эхлээн төслийн зээлийн сургалтанд сууж төгсөх хэрэгтэй.Түүний дараа манай банкнаас зээл олгох эсэхийг шийдвэрлэнэ. Тус зээлийг Капитал банкны Улаанбаатар хот дах 902, 904, 907, 912, 918-р Тооцооны төвүүдээс зээл хүсч болно.ОМ төслийн зээл нь төслийн сонгон шалгаруулалтад орсоны үндсэн дээр зээлийг шийдвэрлэх боломжтой.Тус зээлийг Капитал банкны Улаанбаатар хот дахь 914, 920, 922, 923-р Тооцооны төвүүд, Хөдөө орон нутагт Орхон аймаг дах С997-р салбар, Хөвсгөл аймаг дахь 916-р ТТөв, Дархан хот дах С994-р салбар, Архангай аймаг дахь С995-р салбараас авах боломжтой.