Харилцах дансХадгаламжЗээлВиза картГадаад төлбөр тооцооЦахим банкЭскроуАккредитивСертификатХХСангийн мөнгөМаржин арилжааБусад
Банкны лавлах
Маржин арилжаа
Capitalbankfx маржин арилжаа
Капитал банк нь харилцагчдын хэрэгцээ сонирхол, олон улсын арилжаанд оролцогч хувь хүн болон албан байгууллагад зориулан Монголд анх удаа албан ёсны Capitalbankfx хэмээх маржин арилжааны бүтээгдэхүүн санал болгож байна. Манай банк нь олон улсын нэр хүнд бүхий FOREX CAPITAL MARKETS LIMITED (FXCM) компанитай түншлэн ажиллаж байгаа бөгөөд FXCM компаний үзүүлдэг бүх төрлийн үйлчилгээг манайхаас авах боломжтой болох юм. Үүнд FX, CFDs, Precious metal, Commodity гэх мэт.
Энэхүү үйлчилгээг авснаар та өөрийн хөрөнгийг үржүүлсэн дүнгээр олон улсын арилжаанд оролцох боломжтой болно.
Харилцагчийн маржин дансны доод үлдэгдэл 500 ам.доллар, хөшүүргийн хэмжээ 1-100 байна. Маржин арилжааны данс нээлгэж арилжаанд оролцохын тулд дараах бичиг баримтыг бүрдүүлэн банкин дээр өөрийн биеэр ирж банктай гэрээ байгуулна.
Иргэнийн хувьд:
  1. Данс нээлгэхийг хүссэн өргөдөл
  2. Иргэний үнэмлэхний хуулбар
  3. Гарын үсгийн баталгаа банкнаас өгсөн маягтын дагуу нотариатаар батлуулсан байх
  4. 1 хувь цээж зураг
Хуулийн этгээдийн хувьд:
  1. Данс нээлгэхийг хүссэн өргөдөл
  2. Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  3. Арилжаа хийх эрх бүхий ажилтны иргэний үнэмлэхний хуулбар тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтнаас арилжаа хийхийг зөвшөөрсөн шийдвэрийн хамт
  4. Шаардлагатай бусад бичиг баримт
Demo буюу туршилтын данс нээх.
Арилжааны платформ татах.

Маржин арилжааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:
Капитал банк, Хөрөнгө зохицуулалтын алба
            Утас: 976-50115034
            Факс: 976-310833
            E-mail: forex@capitalbank.mn
FXCM компаний талаар мэдээлэл авахыг хүсвэл:
http://www.FXCM.com