Харилцах дансХадгаламжЗээлВиза картГадаад төлбөр тооцооЦахим банкЭскроуАккредитивСертификатХХСангийн мөнгөМаржин арилжааБусад
Банкны лавлах
Хадгаламж

Энэхүү хадгаламж нь та хугацаа зааж хадгалах ба энэ хугацааны туршид зарлагын гvйлгээ хийхгvйгээр гэрээ байгуулсан мөнгөн хадгаламж юм.Хугацаагүй хадгаламжийг бодвол харьцангуй өндөр хүүтэй бөгөөд хугацааны эцэст хүү нэмж бодогдоно.Хэрвээ хугацаанаасаа өмнө мөнгөө авах бол хугацаагүй хадгаламжийн хүүгийн 50 хувиар тооцон бодогдоно.Хадгаламжийн хугацаагаа сунгуулаагүй тохиолдолд хугацааны эцэст дансны үлдэгдлийг хугацаагүй хадгаламжид шилжүүлнэ. Хэрвээ хадгаламжийн хугацаа дуусахад автоматаар сунгуулахыг хүсвэл банкинд гэрээний хугацаа дуусахад шууд үргэлжлүүлэн сунгагдаж байх хүсэлтийг бичгээр гаргана.

Энгийн хугацаатай хадгаламж Хүү/жилээр/
Төгрөг Ам.доллар Евро Юань Бусад валют
3 сар 11.0% 4.6% 3.0% 2.6%  RUB, JPY
-гэрээгээр тохиролцоно
6 сар 13.0% 5.4% 4.2% 3.0%
9 сар 14.0% 6.0% - -
12 сар 15.2% 6.6% - -
18 сар 16.2% - - -
24 сар 16.5% - - -
Дансны доод үлдэгдэл 10000 төгрөг 10 ам.доллар 5 евро 50 юань
Тодорхойлолт 3000 төгрөг
Нэмэлт нөхцөл 12 сараас дээш хугацаатай гадаад валютын хадгаламжийн хүүг тусгай гэрээгээр зохицуулна.

Бүрдүүлэх материал:

      Иргэний үнэмлэхний хуулбар
      Гарын үсгийн баталгаа / банкинд ирж хадгаламжийн данс нээлгэсний дараа гарын үсгийн баталгааны маягтын дагуу бөглөж, нотариатаар баталгаажуулж ирнэ/
Хамтран эзэмшигчтэй тохиолдолд:
      Хамтран эзэмшигчийн иргэний үнэмлэхний хуулбар
      Гарын үсгийн баталгаа /банкинд ирж хадгаламжийн данс нээлгэсний дараа гарын үсгийн баталгааны маягтын дагуу бөглөнө./

Та мөнгөө эргүүлж авах тодорхой хугацаа заахгүйгээр хүссэн үедээ орлого зарлагын гүйлгээ хийж болдог хадгаламж юм.

Энгийн хугацаагүй хадгаламж Хүү / жилээр/
Төгрөг Ам.доллар Евро Юань Бусад валют
Хугацаагүй 7.2% 3.2% 2.4% 1.2% RUB, JPY -
гэрээгээр тохиролцоно.
Дансны доод үлдэгдэл 10000 төг 10 ам.доллар 5 евро 50 юань
Тодорхойлолт 3000 төгрөг

Бүрдүүлэх материал:

      Иргэний үнэмлэхний хуулбар
      Гарын үсгийн баталгаа / банкинд ирж хадгаламжийн данс нээлгэсний дараа гарын үсгийн баталгааны маягтын дагуу бөглөж, нотариатаар баталгаажуулж ирнэ/

Хамтран эзэмшигчтэй тохиолдолд:
      Хамтран эзэмшигчийн иргэний үнэмлэхний хуулбар
      Гарын үсгийн баталгаа /банкинд ирж хадгаламжийн данс нээлгэсний дараа гарын үсгийн баталгааны маягтын дагуу бөглөнө./

Энэхүү хадгаламж нь хугацаатай хадгаламжтай төстэй боловч хадгаламжийнхаа хүүг сар бүр хэрэглээндээ зарцуулах боломжтой.

Урьдчилсан хүүт хадгаламж Хүү/жилээр/ Бусад валют
төгрөгөөр ам.доллароор
6 сар 9.6% 4.0% RUB, JPY -
хүүг гэрээгээр тохиролцоно.
9 сар 12.0% 5.0%
12 сар 13.0% 6.5%
18 сар 14.2% -
24 сар 14.6% -
Доод үлдэгдэл 1 000 000 төгрөг 1 000 ам.доллар
Тодорхойлолт 3,000 төг
Нэмэлт өөрчлөлт 12 сараас дээш хугацаатай гадаад валютын хадгаламжийн хүүг тусгай гэрээгээр зохицуулна.

Бүрдүүлэх материал:

      Иргэний үнэмлэхний хуулбар
      Гарын үсгийн баталгаа / банкинд ирж хадгаламжийн данс нээлгэсний дараа гарын үсгийн баталгааны маягтын дагуу бөглөж, нотариатаар баталгаажуулж ирнэ/

Хамтран эзэмшигчтэй тохиолдолд:
      Хамтран эзэмшигчийн иргэний үнэмлэхний хуулбар
      Гарын үсгийн баталгаа /банкинд ирж хадгаламжийн данс нээлгэсний дараа гарын үсгийн баталгааны маягтын дагуу бөглөнө./

Гэрээ хийх хугацаанд банкнаас зарласан 1 жилийн энгийн хугацаат хадгаламжийн хамгийн өндөр хугацаа болон хүүгээр бодно. Хэрэв энэ хугацаанд хүү өөрчлөгдсөн бол уг хүүг хадгаламжийн хугацаа дууссан өдрөөс эхлэн мөрдөнө. Орлогын гүйлгээ хязгааргүй. Гэрээний хугацаа дуустал зарлагын гүйлгээ хийх боломжгүй. Хэрвээ хугацаанаас өмнө зарлагын гүйлгээ хийх шаардлага гарсан бол хүүг хугацаагүй хадгаламжийн хүүгийн 50 хувиар тооцон бодно. Хэрвээ хадгаламжийн хугацаа дуусахад автоматаар сунгуулахыг хүсвэл банкинд гэрээний хугацаа дуусахад шууд үргэлжлүүлэн сунгагдаж байх хүсэлтийг бичгээр гаргана.

Унагалдай хүүхдийн хадгаламж
Төгрөг Валют
Доод үлдэгдэл 10 000 төгрөг 10 ам.доллар

Бүрдүүлэх материал /Насанд хүрээгүй иргэн буюу хүүхэд/:

      Хүүхдийн төрсний гэрчилгээ
      Эцэг, эх , хууль ёсны асран хамгаалагчийн иргэний үнэмлэх хуулбар
      Гарын үсгийн баталгаа /банкинд ирж хадгаламжийн данс нээлгэсний дараа гарын үсгийн баталгааны маягтын дагуу бөглөнө./

UBIBOR - (Ulaanbaatar Inter Bank Offered Rate ) нь монголын мөнгөний зах зээлийн суурь хүү бөгөөд Улаанбаатарын арилжааны банкуудын дундаж хүүгээр өдөр бүр тооцоологддог. Энэхүү суурь хүүг тооцоолж нийтэд мэдээлж эхэлснээр нийт санхүүгийн зах зээлд хөвөгч хүүтэй санхүүгийн бүтээгдэхүүнүүдийн үнийг тогтоох боломжтой болсон юм. Олон улсын санхүүгийн мэдээллийн тэргүүлэгч Томсон Ройтерс компани нь Улаанбаатар хотын 15 арилжааны банкны дундаж хүүг хүлээн авч нэгтгэн UBIBOR хүүг тооцоолж, олон улсын санхүүгийн зах зээлд оролцогчдод мэдээллэдэг билээ. Та UBIBOR хадгаламжийн бүтээгдэхүүнийг сонгосноор санхүүгийн зах зээлийн тогтворгүй үед өөрийн мөнгөн хөрөнгийг банк, санхүүгийн зах зээлийн хүүний түвшний эрсдлээс хамгаалах болно.

UBIBOR хадгаламж Хадгаламжийн хүү / жилээр /
Төгрөг Валют
3-5 сар Ubibor хүү+0.50%
6-8 сар Ubibor хүү+0.70%
9-11 сар Ubibor хүү+0.80%
12 сар ба түүнээс дээш Ubibor хүү+1%

Бүрдүүлэх материал:

      Иргэний үнэмлэхний хуулбар
      Гарын үсгийн баталгаа / банкинд ирж хадгаламжийн данс нээлгэсний дараа гарын үсгийн баталгааны маягтын дагуу бөглөж, нотариатаар баталгаажуулж ирнэ/

Хамтран эзэмшигчтэй тохиолдолд:
      Хамтран эзэмшигчийн иргэний үнэмлэхний хуулбар
      Гарын үсгийн баталгаа /банкинд ирж хадгаламжийн данс нээлгэсний дараа гарын үсгийн баталгааны маягтын дагуу бөглөнө./

Капитал банкинд өөрийн байгууллагын илүүдэл мөнгөн хөрөнгийг байршуулж орлого олох боломжтой. Байгууллагын хадгаламжийг төгрөг болон бусад валютаар нээж болно. Байгууллагын хадгаламжийн хүү шимтгэл гэрээгээр зохицуулагдана.

Бүрдүүлэх материал:

      ААНБайгууллага, компанийн гэрчилгээний баталгаажсан хуулбар
      Улсын татварын албаны мэдэгдэл
      Хадгаламжийн данс нээлгэх хүсэлт буюу албан тоот
      Гарын үсгийн баталгаа /банкинд ирж хадгаламжийн данс нээлгэсний дараа итгэмжлэгдсэн албан тушаалтан гарын үсгийн баталгааны маягтын дагуу бөглөж, нотариатаар баталгаажуулж ирнэ/
Та байгууллагын хадгаламжийг тус банкны аль ч салбар дээр нээлгэж болно.

Оюутан сурагчид та бүхэнд зориулсан КАПИТАЛ ХАДГАЛАМЖ. Эрхэм залуус Та бүхний ирээдүйн амьдралын итгэл төгс эхлэлийн баталгаа Капитал хадгаламжийг санал болгож байна.
Бид таны ирээдүйн Капиталыг бүрдүүлнэ.
      Хадгаламжийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан нөхцөлд энгийн хугацаагүй хадгаламжийн хүүгээр тооцогдоно.
      Хадгаламжийн хугацаа дуусахад сунгуулаагүй тохилдолд дансны үлдэгдлийг энгийн хугацаагүй хадгаламжинд шилжүүлнэ.

Оюутан сурагчдын “Капитал” урт хугацаат хадгаламж Төгрөг
Хүү /жилийн/ 15.6%
Хугацаа 3 жил
Доод үлдэгдэл 5.000 төгрөг